Глобал Ацетилен ХХК нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” шалгаруулах болзолт уралдаанд оролцож жижиг аж ахуйн нэгж байгууллагуудаас шалгарч 2018 оны шилдэг байгууллага – аар нэрлэгдлээ. Тус арга хэмжээний шилдэгүүдэд шагнал гардуулах ёслол энэ жил “Корперэйт конвейшн центр”-т 2019 оны 01 сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа. Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, ХАБЭА- н үндэсний хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, ХАБЭА-н үндэсний хорооны гишүүн, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Тус шалгаруулалтанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журам стандартыг баримтлан ажилласан дараах аж ахуйн нэгж, байгууллагууд тэргүүн байранд шалгарлаа.

Шилдэг том аж ахуйн нэгж байгууллага– “Саусгоби сэндс” ХХК
Шилдэг дунд аж ахуйн нэгж байгууллага – “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ
Шилдэг жижиг аж ахуйн нэгж байгууллага – ГЛОБАЛ АЦЕТИЛЕН ХХК

Глобал Ацетилен Компани нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежементийн системээ компанийнхаа хэмжээнд улам боловсронгуй болгож, эрүүл, аюулгүй ажлын байрыг хэвшүүлэх/ сайжруулахаар ажилтнуудын хамтаар зорин ажилласаар байх болно.